Даа вангийн хошууны даваат залангийн
Fm G C
Түмэн агтны түрүүнд дүүлж явдаг байлаа
Fm C
Арван таван лангийн алтан ембүүгээр
Fm C
Алс хол газарт зарагдсан билээ
Fm C Fm
Аргалын утаа униартаж айраг сэнгэнэсэн
Fm G C
Алтан намраа арван жил зүүдэлж мөрөөдлөө
Fm C
Язгуур ариун нутагтаа ясаа тавих гээд
Fm C
Оройн нэгэн нарнаар оргож одлоо доо
Fm C
Алтаар чимсэн аргамж минь алдарч тасраад
Fm G C
Шандасын сайныг сорьсоор нутгаа би зорилоо
Fm C
Шандын говийг гаталсаар шантарч ядарлаа
Fm C
Шаргал сайхан тал минь тэртээ харагдлаа
Fm C Fm
Ангасан говийг хамт туулж анд болсон салхи минь
Fm G C
Эрчит жигүүр дээрээ элбэрэлт нутгийн минь
Fm C
Тансаг сайхан үнэрийг авч ирэх үед
Fm C
Төрсөн нутагтаа хүрэх тэнхээг би олно
Fm G
Нутгийн минь саруул талын
Fm C Fm
Салхи минь чи ирээч ирээч